1. Байгалд цаг өнгөрөөх
Сэтгэл гутралаас гарах гэж яваа хүн болгонд хэлэхэд - Байгалтай ойрхон бай.
Би өнгөрсөн өвөл Богд ууланд алхсаар байгаад сэтгэл гутралаа эдгээсэн.
Яагаад байгал бидэнд тустай байдаг вэ?
Яагаад гэвэл бидний энергийг нөхдөг, дотоод хүүхэдтэйгээ цаг өнгөрүүлэх орон зайг олгодог.
Байгал бол тэтгэх хүчтэй маш том организм.
Хүн урсгал ус харахаараа сэтгэл нь тайвширдаг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг.
Байгалд алхаж дасгал хөдөлгөөн хийж, хүчил төрөгчөөр дүүрэх тусам мэдрэлийн систем чинь маш сайхан амрах болно.
Ингэж байж сэтгэл гутралыг эдгээх боломж үүснэ.
2. Сошиал медиагаас холд
Би сэтгэлийн гутралын оргил үе дээрээ өдөрт 4-5 цаг утсаа ухдаг байжээ.
Эргээд харахад аймшигтай тоо шүү.
Яагаад сошиал медиа сэтгэл гутралд муу вэ?
Хүн гэдэг өдрийн турш өөрийн сэтгэлээ тайтгаруулж явдаг амьтан ажээ.
Муу юм тохиолдлоо гэхэд хоол идэж байхдаа, амарч байхдаа тэр талаараа бодож тунгаан эцэст нь тавьж явуулдаг юм байна.
Гэтэл сошиал медиа бидний тэр "сул зогсох" цагийг үгүй хийдэг.
Сул зогсох гэдэг нь хүн ямар нэг юман дээр төвлөрөөгүй бодлоо чөлөөтэй "бэлчээх" цагийг хэлээд байгаа юм.
Сул зогсох цагт бид бодлуудаа цэгцэлж сөрөг эмоцуудаа тавьж явуулдаг байх нь.
Өөрөөр хэлбэл далд ухамсар өөрийнхөө ажлыг хийдэг цаг юм.
Гэтэл сошиал медиагаас болж тэр цагийг нь өгөхгүй болохоор бидний сөрөг эмоцууд овоорч эхэлдэг.
Овоорсоор байгаад сүүлдээ сэтгэл гутралыг үүсгэж орхидог.
Тиймээс сошиал медиагаа тана, болж өгвөл зогсоо.
Яаж зогсоохоо мэдэхгүй байна уу?
Би энэ утасны аппыг ашиглаж сошиал медиагаа блоколсон юм шүү.
Туршаад үзээрэй.
3. Тогтмол цагт эрүүл хоолло
Сэтгэл гутрал гэхээр зөвхөн тархи оюун гэж ойлгодог.
Гэтэл хооллох дэглэх ямар их сэтгэл гутралтай холбоотой байдаг гээч!
Маш олон судалгааны ажлуудыг харахад буруу хооллох нь маргаангүй сэтгэл гутралыг үүсгэдэг ажээ.
Ходоод бол тархинаас 2 дахин илүү мэдрэлийн эстэй байдаг.
Асар том мэдрэлийн төв юм шүүдээ.
Гэвч бид ходоодыг хоол боловсруулах л гэж боддог.
Би өнгөрсөн өвөл сэтгэл гутралд орсон байхад дандаа CU-ийн хоол иддэг байсан.
Бас хэт их өлсөөд дараа нь хэт их хоол иддэг байсан.
Энэ бүгд миний сэтгэл гутралд орох магадлалыг ихэсгэж байсныг би сүүлд л ухаарсан.
Тиймээс сэтгэл гутралаас сэргийлэхийг хүсвэл...
Эхний ээлжинд тогтмол цагаар эрүүл хоолло.
...
"Сэтгэл Гутралаас Эдгэрсэн Түүх" Видео Хичээл
Видео хичээлийн трайлер👇:
Би 2023 оны өвөл сэтгэл гутралд орсон юм.
Сэтгэл гутралтай нүүр тулж эдгэрэх аялал минь 14 сарын хугацаатай болсон.
Эдгэрлийн түүхээ видео хичээл болгож гаргахын тулд...
Маш их бэлдэж шаргуу хичээсний үр дүнд хичээлээ гаргаж чадлаа!
Хичээлийн агуулга:
Сэтгэлзүйч миний эдгэрлийн түүх, туршлага
Сэтгэл Гутралын шинж тэмдэг, таних аргууд
Сэтгэл Гутралыг эдгээхдээ хийсэн миний алхмууд
Эго гэж юу вэ? Эго яагаад сэтгэл гутралыг үүсгэдэг вэ?
Сэтгэл Гутралаас гарах амьдралын хэв маяг, дасгалууд
...
Яагаад сэтгэл гутралын түүхээ видео хичээл болгосон бэ?
Нэгт. Аль болох олон хүнд сэтгэл гутралын талаар ойлгуулахын тулд
Сэтгэл гутрал гэдэг нь түгээмэл эмгэг боловч...
Ихэнх хүмүүс яг юу болдог, яаж эдгэрдэг гэдгийг нь мэддэггүй.
Тийм учраас маш их төөрөлддөг.
Энэ хичээлийг үзсэнээр сэтгэл гутралаа эдгээхийн тулд...
Яг ямар алхмууд хийх хэрэгтэй вэ гэдгийг товч тодорхой ойлгох болно.
Хоёрт. Өөрийн эдгэрсэн туршлагаа хуваалцахын тулд
Би сэтгэл гутралын талаар онол ярихаас илүү...
Өөрийн биеээр мэдэрсэн түүх туршлагаа хуваалцахыг хүссэн юм.
Миний түүхээс та аль ч номноос авахгүй бодитой жишээнүүдийг сонсох болно.
Хүн ер нь бусдын туршлагаас ихийг сурдаг шүү дээ.
Тийм учраас сонсогч танд илүү ойр байх боловуу гэсэн үүднээс...
Яг өөрийн жинхэнэ түүхийг хуваалцлаа.
Сэтгэл гутрал миний амьдралд яаж үүссэн, ямар шалтгаанууд надад байсан, эдгэрэхийн тулд ямар алхмуудыг хийсэн бүгдийг нь оруулсан байгаа.
Та энэ хичээлийг аваад сэтгэл гутралаа таних аргууд, сэтгэл гутралаас гарах анхан шатны алхмуудыг сурч аваарай.
Видео хичээлийг авах: https://www.gegeemor.com/programs
Хүндэтгэсэн,
Сэтгэлзүйч Энхцацралт
留言