Байгууллагын
Сургалт
Гэгээмор Байгууллагын Сургалт нь тухайн байгууллагад сэтгэлзүйн эрүүл мэндийн соёл үүсгэх, ажилчдын сэтгэлзүйн дархлааг дээшлүүлэх зорилготой юм.
Байгууллага дээрээ Сэтгэлзүйн сургалт авахын ач холбогдол:
-
Ажилчдын үр бүтээмж ихсэж, байгууллагын амжилт өрсөлдөх чадварыг хүчирхэгжүүлнэ.
-
Байгууллагадаа сэтгэлзүйн соёл үүсгэснээр, топ талент буюу шилдэг ажилчдыг байгууллагадаа татна.
-
Ажилчдынхаа сэтгэлзүйн байдлыг ойлгох, юу дутагдаж юу хэрэгтэй байгааг нь ойлгох боломж гарна.
Хамтран ажилласан байгууллагууд:

















Сургалтын хөтөлбөр:
1.
СТРЕСС, БУРНАУТААС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ХАМТ ОЛНОО ХАМГААЛАХ НЬ
-
Стрессийг биологийн түвшинд ойлгох, кортизол дааврын процесс
-
Стрессийг удирдах, ухамсартайгаар стрессээ тайлах аргууд
-
Бурнаут үүсгэдэг шалтгаанууд, бурнаутаас сэргийлэх хамт олны ярилцлага
3.
ЭМОЦОО УДИРДАХ ЧАДВАР БУЮУ СӨРӨГ БОДЛУУДААС САЛАХ НЬ
-
Сөрөг эмоц гэж юу вэ? Эмоцоо удирдаж сурах дасгалууд
-
Алдаатай бодлоо хянаж сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлөх аргууд
-
Сэтгэлзүйн тогтвортой байдлыг өдөр бүр өөртөө хэвшүүлэх
2.
АЖЛЫН ҮР БҮТЭЭМЖЭЭ НЭМЖ
АЖЛААСАА СЭТГЭЛ ХАНАМЖ АВАХ НЬ
-
Анхаарлаа хэрхэн удирдах вэ буюу яагаад анхаарлаа бид алддаг вэ?
-
Бие сэтгэлийн эрч хүчийг ажлын төлөвлөгөө бүтэцтэйгээ уялдуулах нь
-
Өөрийн дотоод дүрүүдийг ойлгож, үр бүтээмжээ удирдах
4.
АЗ ЖАРГАЛ БА УТГА УЧИР,
АМЬДРАЛАА УХАМСАРТАЙ ТӨЛӨВЛӨХ НЬ
-
Хамгийн аз жаргалтай хүмүүсийн нийтлэг шинж чанарууд юу вэ?
-
Амьдралыг утга учир, зорилгоо тодорхойлох нь
-
5 жил, 50 жилийн төлөвлөгөө зохиох буюу амьдралаа төлөвлөх дасгалууд
Нэг удаагийн сургалт:
Нэг удаагийн сургалт нь ойролцоогоор 100 минутын хугацаатай явагддаг.
Нэг удаагийн байдлаар ажилчдынхаа сэтгэлзүйн чадварыг дээшлүүлэх, ажилчдын сэтгэлзүйг хэмжихэд тустай.
Олон удаагийн сургалт:
Олон удаагийн сургалт нь 14-30 хоногийн давтамжтай сургалт хийдэг.
Урт хугацааны сэтгэлзүйн соёл үүсгэх, ажилчдын сэтгэлзүйн чадавхыг үр бүтээмжид гүн нөлөө үзүүлэх зорилготой.
С ургагч багш:
.jpeg)
-
2022 оноос хойш Монголд сэтгэлзүйчээр ажиллаж байгаа. Насанд хүрэгчидтэй ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгдөг.
-
2021-2022 онд АНУ-ын Сан Франциско хотын Хүүхдийн Театрт сэтгэлзүйн багшаар ажилласан
-
2021 онд АНУ-ын Минерва Их Сургуулиас Сэтгэлзүйч мэргэжлээр Бакалаварын зэрэг хамгаалсан
-
2019-2020 онд Аргентин улсын ИНЕКО Сэтгэл Судлалын Хүрээлэнд судлаачаар ажилласан
.png)




