top of page

Өвлийг давах сэтгэлзүйн "нууц"

Updated: 4 days ago



Миний хувьд өнгөрсөн өвөл сэтгэл гутралд орсон


Сэтгэлзүйч хүн ч гэсэн өөрөө сэтгэл гутралд орох үе бий.


Өнгөрсөн жилийн 9-12 сард ид сэтгэл гутралын шинж тэмдгүүд мэдэрч байсан.


Тухайн үедээ юу болоод байгааг сайн ойлгоогүй.


Сүүлд нь л ойлгож, өөрийгөө эдгээж эхэлсэн.


Одоо эргээд харах нь ээ, маш олон "үл үзэгдэгч" хүчин зүйлс байсан юм байна.


Дараах шалтгаанууд надад нөлөөлсөн байсан

  1. Түгжрээ, утаа, ханиад - Дархлаа муудсан

  2. Жилийн эцсийн тайлан - Ажлын стресс өвөл хамгийн их байдаг

  3. Хэт их ажилласан - Ажил амьдралын тэнцвэргүй болсон

  4. Найзуудаасаа хөндийрсөн - Бусдаас дэмжлэг авч чадаагүй

  5. Ганцаараа бүх зүйлийг даван туулах гэж оролдсон


Сэтгэлзүйд хамгийн чухал нь анзаарах байдаг.


Хэрвээ буруу зүйл хийгээд байгаагаа анзаарахгүй бол нэг л мэдэхэд өвдчихсөн, сэтгэлээр уначихсан байдаг.


Тиймээс та бүхнийг миний гаргасан алдаанаас суралцаасай гэж зөвлөж байна. Миний доор өгөх зөвлөгөөг дагаад өөрийн сэтгэлзүйг энэ өвөл хамгаалаарай!

Алхам 1. Сайн төлөвлө

Энэ өвөл яг юу хиймээр байгаагаа төлөвлө.


Ажлын ачааллаа төлөвлө. Хэзээ амрахаа төлөвлө. Төлөвлөгөө байхгүй учраас ихэнх зүйлд ухамсаргүй хандаж өөрийн мэдэхгүй стрессддэг.

Алхам 2. Ганцаараа бүү хичээ

Хэт их биеэ даасан хүмүүс бүгдийг ганцаараа хийх гэж оролддог.


Өвлийг ганцаараа давах гэж бүү "чичирч дайр". Бусдаас тусламж авах нь өвлийг давах аяллын нэг хэсэг.


Монголчууд овог аймгаараа, хот айлаараа хамт өвлийг давдаг байсан.


Дор хаяж 5-6 айл хамтдаа өвлийг давдаг буюу нэг нэгэндээ их дэмжлэх үзүүлдэг байса. Тиймээс "ганцаараа бүхнийг хийнэ" гэсэн эготой байж болохгүй.

Алхам 3. Өнгөрснөө тавьж явуул

Өвлийн улиралд бэлдэхийн тулд хавар, зун, намар болсон зүйлсээ тавьж явуулах хэрэгтэй юм байналээ.


Хэн нэгэнд уурласан гомдсон зүйлсээ тавьж явуул. Энэ сөрөг эмоцууд танд ачаа л болно уу гэхээс ашиг болохгүй.


Өнгөрсөн цагийн эмоцууд бидний дотор байж л байдаг.


Өвөл угаасаа л сэтгэлзүйд ачаалал ирдэг учир "шаардлагагүй нэмэл" ачаа болсон эмоцуудаа заавал тавьж явуул.

111 views0 comments

Comments


bottom of page