Аюулгүй тайван мэдрэмжтэй холбогдох маш чухал.
Хэрвээ аюулгүй тайван мэдрэмжийг авч чадахгүй бол бидний бие махбод чангардаг.
Чангарсан бие хэзээ ч эдгэрэл хийж чадахгүй.
Бие махбод суларч байж эдгэрэл хийх "орон зай" үүсдэг.
Өөрөөр хэлбэл аюулгүй тайван мэдрэмж = эдгэрэл хийх боломж
Тийм учраас би өнөөдөр та бүхэнтэй энэхүү видео бичлэгийг хуваалцаж байна.
Энэхүү бичлэг нь guided meditation буюу дуу хоолойгоор чиглүүлсэн сэтгэлзүйн дасгал юм.
Энэхүү бичлэг дээрх зааврыг дагаж хийснээр та...
Аюулгүй тайван мэдрэмжтэйгээ холбогдож, бие махбод руугаа шингээж авна.
Энэхүү бичлэгийг дагаж хийснээр өөрийн сэтгэлийг тогтворжуулж дараах үр дүнгүүд гарах боломжтой:
Стрессээ тайлах
Сэтгэл түгшүүрээс ангижрах
Сэтгэл хямралаа тайвшруулах
Сэтгэлээ тогтворжуулах, савлахыг нь зогсоох
...
ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ?
Орой болгон хийгээрэй.
Орой болгон унтахаасаа өмнө хийх юм бол хамгийн сайн үр дүн гарна.
Би өөрөө хүртэл орой унтахаасаа өмнө хийдэг юм шүү.
Би ер нь өөрөө хэрэглэдэг дасгалуудаа л та бүхэнтэй хуваалцаж байх болно.
Өөрөө хийдэггүй үр дүнг нь мэдэхгүй дасгалыг хэзээ ч хуваалцахгүй.
Дасгалыг тогтмол хийх нь хамгийн чухал гэдгийг ойлгоорой.
Ихэнх дасгал энгийн юм шиг мөртлөө тууштай өдөр бүр хийх тусам л...
...гайхалтай үр дүнгүүд гардаг!
ХЭН ХИЙХ ВЭ?
Сэтгэлзүйн бүх түвшний хүмүүс хийх боломжтой.
Маш анхан шатны бөгөөд суурь дасгал болохоор...
Сэтгэлийн гүн хямралд орсон хүмүүст маш хэрэгтэй.
Сэтгэлээр хямраагүй хүмүүст ч гэсэн адилхан үр дүнтэй байх болно.
Тиймээс маш олон хүнд туслах боломжтой дасгал юм.
...
Дасгалын Заавар Бичлэг:
Доорх холбоос дээр даран үзээрэй.
...
ТАЛАРХАЛ:
Имэйл захиануудыг минь шимтэн уншдаг та бүхэндээ баярлалаа.
Эдгээр имэйлүүдийг би бичихдээ их урамтай бичдэг юм шүү.
Яагаад ч юм сошиал медиагаас илүү имэйл захиа бичихээр илүү тухтай, илүү дотно санагддаг.
Магадгүй имэйл авдаг хүмүүс маань хамгийн Гэгээмортой ойрхон байсан хүмүүс, хамгийн үнэнч дагагчид болохоор тэгж мэдрэгддэг байх.
Та бүхэн имэйл аваад асуух зүйлс байвал буцаад шууд Reply дараад хариу явуулж байгаарай.
Таны хариуг би өөрийн имэйл дээрээ хүлээн авдаг шүү.
Мөн манай имэйл захиагаар дамжуулж мэдмээр байгаа өөр сэдвүүд байвал надад хэлээрэй.
Би боломжтой бол таны хүсэлт гаргасан сэдвээр захиа явуулж өгнөө.
За тэгээд энэ 7 хоногийг сайхан өнгөрүүлээрэй.
Танаар зөндөө их бахархаж байна. Өөртөө хайртай байгаарай!
Хүндэтгэсэн,
Сэтгэлзүйч Энхцацралт
Comments